7,8 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

img

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар сар шинийн баярыг угтан “Хүнсний аюулгүй байдал” урьдчилан сэргийлэх сарын аян зохион байгуулж байна. Тэгвэл аяны хүрээнд хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгоны зөрчилтэй нийт 7,8 сая орчим төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлэн хураан, устгажээ.

Түүнчлэн, хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнтэй холин борлуулах зөрчил нийтлэг байгаа тул иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хугацаа, хаяг шошгыг нь сайтар шалгаж үзэхийг зөвлөж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ