Өлсгөлөн зарласан бүлгэмийн машиныг шатаажээ
Ноён уулаа аврая хөдөлгөөнийхөн хэлмэгдэгсэдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлаж байгаа. Тэгвэл өчигдөр орой 21.00 цагийн үед "Босоо хөх Монгол" бүлгэмийн машиныг бензин цацаж шатаасан хэрэг гарчээ.
Энэ талаар тус бүлгэмээс тодруулахад “Биднийг өлсгөлөн зарлаж эхлэнгүүт, машиныг маань шатаасан нь ямар нэгэн улс төрийн зорилготой байх. Тиймээс Ноён уулаа гадныхнаар ухуулахгүй гэх тэмцлээ илүү идэвхитэй үргэлжлүүлнэ” гэв.
“Ноён уулаа аврая” хөдөлгөөнийхөн Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уул нь Хүннүгийн үеийн хаадын шарил ба үнэт өв хөрөнгө ихээр хадгалагддаг түүхэн газар боловч уулын хөндийд алт олборлох лиценз олгогдоод байгаад эгдүүцэн, өчигдрөөс өлсгөлөн зарлаад байгаа юм.
s Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ