Минскийн хэлэлцээр эхэллээ
Беларусын нийслэл Минск хотноо Украинд гал зогсоох асуудлаар дөрвөн улсын удирдлагууд хуралдаж эхэллээ. Уулзалтад Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон “Бүгд Найрамдах Донецк ард улс”-ын Батлан хамгаалахын сайд оролцож байна. Тэд Украины зүүн хязгаарт болж буй хямрал, мөргөлдөөнд цэг тавих зорилготой байгаа аж. Өчигдөр болсон шуурхай хуралдааны үеэр тэд хяналтын механизм болон хүнд ангиллын зэр зэвсгийг татах асуудлаар зөвшилцөж, энхийн гэрээ байгуулжээ.
1
Канцлер хэвлэлийнхэнд “Минскт болж буй энэхүү хуралдаанаар нэг улсын бүрэн бүтэн байдлын тухай хэлэлцэхээр боллоо. Хэлэлцээр амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ. Порошенко “Зүүн хязгаарт амьдарч, ажиллаж буй ард түмнийхээ төлөө хэлэлцээр хийх болно” гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ