"Номин холдинг"-ийн А.Шагдарсүрэнгийн шунал
"Номин холдинг"-ийн захирал А.Шагдарсүрэнгийн шунал хувьцаа эзэмшигчдийн эрхийг уландаа гишгэж байна
v
Ханаж цаддаггvй толгой баячуудын нэг А.Шагдарсvрэнгийн vйл хөдлөл сvvлийн хэдэн жил дэндэж байна аа. Учир нь тэрбээр УИД-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч мэтээр аашилж олон мянган жижиг хувьцаа эзэмшигчдийг 16 жилийн турш мөлжиж тэдний хөрөнгөөр өнөөдрийн өндөрлөгт хvрсэн тvvх тvvнд бий.
g
Өөрөөр хэлбэл, бидний аав, ээжvvд цэнхэр, ягаан тасалбарынхаа ид шидийг ойлголгvй мөнгөтэй компанид өгч өөрсдөө ямар ч ашиг хvртэлгvй өнөөдрийг хvрсэн. Тэд одоо яригдаж буй цэнхэр, ягаан тасалбар нь ийм хэмжээний хөрөнгө мөнгө болно гэж огтхон ч зvvдлээгvй явсан нь өрөвдөлтэй. Угтаа бол тэд эцэг эхийг минь “мангартуулж” хэдэн саяар яригдах цэнхэр ягаан тасалбарыг нь авч өнөөдөр тэднийг хvнээс дорд vзэж буйд сэтгэл эмзэглэж буй юм.
f
Уг нь цагтаа А.Шагдарсvрэн гуай миний аав, ээжтэй л адилхан vйлдвэрийн ажилтан байсан. Гэтэл одоо хөрөнгө мөнгө, эд хөрөнгөөрөө гайхуулсан том босс болоод зогсохгvй vнэтэй машин хөлөглөх болсон нь бидний нvдний өмнө зурайж байгаа юм. Харамсалтай нь өөрөө өдий зэрэгт хvрсэн ч жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироож, зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө ажилласаар байгаа юм. Тодруулбал, тэд дэлгvvрийн барилгыг “Номин”-гийн охин компаниудад тvрээсэлсэн нэрээр, хуурамчаар алдагдал vvсгэж бусад хувьцаа эзэмшигчийг хохироожээ. Уг нь УИД ХХК нь нийт 20 мянган м.кв тvрээсийн талбайтай бөгөөд компанийн орлого тvрээслэгчдийн мөнгөнөөс бvрддэг гэнэ. Тус дэлгvvр нь нийт 36 сая 807 мянган хувьцаатай. Vvний 61 хувийг “Номин Холдинг” компани эзэмшдэг бөгөөд 38 хувийг нь 45.500 иргэн эзэмшдэг юм байна. Бvр тодруулбал, УИД-ийн 61 хувийн хувьцааг А.Шагдарсvрэн Р.Содном, Ш.Баярсайхан, Ш.Энхбаяр гэсэн гэр бvлийн гишvvд эзэмшдэг гэсэн vг. Тэд хувьцаа эзэмшигчдийн хурлыг явуулахдаа давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид хэмээн бvх асуудлыг өөрсдийнхөө талд шийддэг байна. Тиймээс л тэд өнгөрсөн хугацаанд яригдаж байсан УИД-ийн өрийн асуудлыг ярилцахдаа “Бид 11 миллиард төгрөгийн өртэй болсон байна. Тиймээс их дэлгvvрийг барьцаалж Европын Сэргээн босголт хөгжлийн банкнаас 12.4 сая ам.долларын зээл авна хэмээн жижиг хувьцаа эзэмшигчдийн тархинд цус харвуулах дөхсөн явдал юм.
f
Ингээд жижиг хувьцаа эзэмшигчид УИД-ийг барьцаалан, зээл авахыг эсэргvvцэж, зөвшөөрөхгvй хэмээн саналын хуудсыг урж, санал өгөөгvй аж. Гэтэл ихэнх хувьцааг гартаа оруулсан гэр бvлийн гишvvд “Хувьцаа эзэмшигчдийн 90 хувь нь зөвшөөрсөн” гээд хvчээр шийдэн, зээл авах шийдвэр гаргасан нь өнөөдрийн энэхvv асуудлыг vvсгэхэд хvрчээ. Тиймээс жижиг хувьцаа эзэмшигчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах vvднээс энэ сарын 04-ний өдөр “УИД яагаад ногдол ашиг тараадаггvй вэ?” сэдэвт хэвлэлийн бага хурал зарласан нь 45.500 иргэнийг “нойр”-ноос нь сэрээхэд хvргэжээ.
f
Тэд Санхvvгийн зохицуулах хороонд хандаж “УИД” ХК-ийн vйл ажиллагааг шалгуулах талаарх хvсэлтээ өчигдөр албан ёсоор албаны хvмvvст гардуулан өгч мөн хуулийн байгууллага болон ШӨХТГ-т хандаж шалгуулах болсноо ярьсан юм.
f
Э.Алтаншагай: 45500 хувьцаа эзэмшигчийг нойрноос нь сэрээнэ
d
УИД-ийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах клубын гишvvн Э.Алтаншагай “Сvvлийн хоёр жилийг авч vзэхэд УИД нь 2013 онд 815.4 сая төгрөгийн, 2012 онд 655.3 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Vvний гол шалтгаан нь “Номин Холдинг” компанийн захирал А.Шагдарсvрэнгийн гэр бvлийнхэнд УИД-ийг ашигтай ажиллуулах хvсэл байхгvй нь харагдаж буй юм. Улмаар тэд дэлгvvрийн ашгийг нь “Номин Холдинг” компанид оруулах бодлого явуулж байна. Ингэснээр УИД-ийг алдагдалд оруулан, олон мянган хувьцаа эзэмшигчдийг хохироож байна. Одоо ингээд зохих байгууллагад нь шалгуулах гээд өгсөн болохоор “Номин холдинг”-ийн захирал А.Шагдарсvрэн их дэлгvvрийг банкны барьцаанд тавина гэсэн ойлголт байхгvй болсон. Бид тус компанийг маш олон зvйлээр шалгуулах гэж байгаа. Харин олон нийт ойлгохдоо ганцхан ногдол ашгийн асуудал гэж ойлгоод байх шиг байна. Vгvй шvv дээ. Тухайлбал УИД-т шударга өрсөлдөөн байхгvй. Мөн дэлгvvрийг банкны барьцаанд тавих гэж байсан гээд асуудлууд бий. Бидний гол зорилго гэвэл 45500 хувьцаа эзэмшигч өнөөдөр цэнхэр, ягаан тасалбараа мартчихаад байгаа юм. Энэ олон хvнийг одоо нойрноосоо сэрцгээ өөрсдийн эрх ашгийн төлөө явах цаг чинь болжээ гэдгийг л уриалж байна. Тиймээс хувьцааны талаар ойлголтгvй иргэн бvр биднээс ирж зөвлөгөө авч хувьцааныхаа vнэ цэнийг ойлгоосой гэж хvсч байгаа юм. Ямартай ч бид энэ асуудлаар цаашид тэмцсээр байх болно” гэв.
y
ы
Ханаж цадахаа умартсан “Номин холдинг”
f
Ямартай ч өдрөөс өдөрт бидний нvдэн дээр цэцэглэн хөгжиж байгаа тус компани vнэнийг тvмний нvднээс яаж нуух нь ойлгомжгvй. Хэрвээ тус дэлгvvрийг тvрээслээд ямар ч ашиг олдоггvй бол “Номин холдинг” гэх компани өнөөдөр олны анхааралд байхгvй байсан нь лавтай. Бусдын хөдөлмөрийг сорж сурсан нөхөд жилд ердөө л гурван тэрбум төгрөгийн тvрээсийн ашиг олдог гэж байгаа юм. Тэгвэл жилийн 10 тэрбум төгрөгөөр тvрээслэх саналтай байгаа компаниуд эхнээсээ тодорч эхэлсэн гэнэ.
g
Яг vнэндээ “Номин холдинг” УИД-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг байсан бол тэдний лаагаа иднэ vv, луувангаа иднэ vv гэдэг нь хэнд ч падлийгvй. Гэтэл хувьцааных нь 38 хувийг 45 мянга гаруй жижиг хувьцаа эзэмшигч эзэмшдэг атал тэд арай ч ингэж муухай загнаж болохгvй баймаар санагдах юм. 1999 оны зургаадугаар сарын 2-нд хувьчлагдсан тус дэлгvvр өнгөрсөн 16 жилд гурван удаа л ногдол ашиг тараажээ. Ингэхдээ тэд жижиг хувьцаа эзэмшигч нартаа гурван төгрөг, таван төгрөг, 30 төгрөгийн ногдол ашгийг тарааж тэднийг “доромжилсон” байгаа юм. Улсаас алдар нэрийг харамгvй хvртсэн А.Шагдарсvрэн гуай одоогоор “Номин холдинг” ХХК-ийн зөвлөх хийдэг. Харин тvvний гурван хvv бvгд өөрсдийн компанидаа өндөр албан тушаалыг хаших нь ойлгомжтой. Тухайлбал Ш.Баярсайхан нь компанийнхаа ерөнхийлөгч, харин Ш.Уламбаяр нь Vйлдвэрлэл эрхэлсэн захирал, Ш.Энхбаяр нь Гvйцэтгэх болон санхvv эрхэлсэн захирлын алба хашдаг юм билээ. Тvvнчлэн эдгээр гэр бvлvvд өнөөдөр барилгын бизнест хvч vзэж тансаг зэрэглэлийн орон сууц барьснаараа хэмжээлшгvй их ашгийг халаасласан. Гэтэл тэд өнгөрсөн хугацаанд хэдэн тэрбум төгрөгөөр тоологдох их хэмжээний эд баялаг хуримтлуулсан атлаа дахин ингэж шуналтаж байгаа нь ёс зvйтэй бизгесмэн гэж хэлэхэд хэцvvхэн хэрэг биш гэж vv.
f
Ямартай ч цэнхэр, ягаан тасалбараар vндэсний олигархи гэж нэрлэгдэх болсон эрхмvvдийн тvvх ийнхvv цааш зурайсаар байх бололтой.
f
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ