Төр, хувийн хэвшлийн багууд хоккей тоглоно
Төр, Засгийн баг-Бизнесийн багийн хооронд хоккейн шоу тэмцээн энэ сарын 15-ны өдрийн ням гаригт 14 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
Тэмцээнд төр, засгийн багийг төлөөлж УИХ-ын гишүүд, Засгийн газрын төлөөлөл, төрийн албан хаагчдын төлөөлөл оролцох юм байна.
Бизнесийн багт аж ахуйн нэгж, компанийн захирлууд, менежерүүд оролцоно. Цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулж байхаар Монголын шайбтай хоккейн холбоо шийдвэрлэжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ