Салан тусгаарлагчид халдлага үйлджээ
Беларусын нийслэл Минск хотноо Украинд гал зогсоох асуудлаар дөрвөн улсын тэргүүн хуралдаж байх хооронд Донецк мужид халдлага гарчээ. Халдлагын үеэр таван хүн амиа алдаж, найман хүн гэмтсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
.
Салан тусгаарлагчид олон улсын нисэх буудлаас холгүй байрлах автобусны зогсоол руу ойрын зайн тусгалтай пуужин харвасан байна. Халдлагын үеэр 10 гаруй автобус дэлбэрчээ. Тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко Минск хот руу явахаасаа өмнө Донецкт гэнэтийн айлчлал хийж, хотын иргэдтэй уулзсныг салан тусгаарлагчид буруутгасан байна. Тэд армийнхан энгийн иргэдийг заналхийлж байгаа гэжээ. “Порошенко дээрх халдлагын буруутанг заавал шийтгэх болно” гэж Минскийн хуралдааны үеэр мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ