Агилера охинтойгоо “People” сэтгүүлийг чимэв

img

Дуучин Кристина Агилера өнгөрсөн оны наймдугаар сард амаржиж охинтой болсон билээ. Тэрбээр охиндоо Самир Райн хэмээх нэр хайрласан юм. Кристина өнгөрсөн сарын эхээр охиныхоо ардаас нь авсан зургийг инстаграм, фэйсбүүктээ нийтэлсэн ч өнөөдрийг хүртэл царайг нь ил болгоогүй юм. Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр худалдаанд гарсан “People” сэтгүүлийн нүүр хуудаст охинтойгоо хамтдаа авахуулсан зургаа нийтэлсэн байна.

1

Агилера твиттертээ “Миний гэрэл гэгээ” гэж жиргэжээ. Сэтгүүлийн редакци дээрх зургийн төлөө дуучин бүсгүйд 250 мянган ам.долларын төлсөн байна. 2009 онд Агилера том хүү Макстай “People” сэтгүүлийг чимж байжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ