Сул шороон хөрс бүхий гудамж, талбайг тохижуулна

img

Нийслэлийн Засаг дарга “Явган зорчигчийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай” А/123 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, Улаанбаатар хотын хөрс, орчны бохирдлыг бууруулах, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор сул шороон хөрс бүхий гудамж, талбайг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгон тохижуулах ажилд тавигдах загварыг боловсруулж батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, сул шороон хөрс бүхий гудамж, талбайг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгон тохижуулах ажлыг батлагдсан загварын дагуу зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албад үүрэг болголоо. Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ashgui dee. habriin habsarganaar shoroo bosoh ny gaigui boloh ny. ta buhnii amjilt amjilt husie.
2015-02-12
setgegdel:
jil bolgon huulaad gej haana huulad tawiad bgam, ewdersniig n zasaj selbeg, *rdlagtai gazruudad shineer hiij bgaa bh. etsciin zopilgo n ard ergediin eruul ayulgui amidrah, hotiin ongo uzemj, tsewer tohilog baidald l anhaarch bgaa. ternees bish mngoo urj yadsan zuil bish bh. busdiin setgel zurh huch hodolmopoo zawj hiisen zuiliig hvmvvs hairlaj hamgaaldag biluu. buh zuiliig muu talas n hardag zangaa bolimoop ymaa manaihan
2015-02-12
esvel :
yamar hemjeenii zam yamar urtugtei bosdog yamar baiguullaga hiideg ene teriig ni saihan ard tvmend il bolgoochee gishvvdee
2015-02-12
odoo boliochee:
jil bolgon l huulaad l shineer nvd huursan yavgan hvnii zam hiih yum ard tvmnii halaasiig hoosolj bolloo shv de bid sohor medrel muutai hvmvvs bish shv de .........................ene henii biznes ve
2015-02-12
eeff:
daraagiin eelj hoolondoo oroh boljee
2015-02-12