Жастин Капла өршөөл хүсчээ
“Саусгоби Сэндс” компанийн экс удирдлагууд Ерөнхийлөгчөөс өршөөл хүссэн гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас тодруулахад "Хүсэлт ирсэн. Хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариултыг өглөө.
ө
“Саусгоби Сэндс” компанийн экс удирдлагууд 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн нь тогтоогдон шүүхээс хорих ял сонсоод байгаа. Тодруулбал, Жастин Капла, Кристобэл Дэвид нарт таван жил 10 сар, Хиларион Кажукомд 5.6 жилийн хугацаагаар хорих ял оноосон юм.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ