Өрийн удирдлагын хуулийг хэлэлцэхийг дэмжив
Төсвийн байнгын
хорооны хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг
шийдэв. Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг гишүүн Д.Оюунхорол танилцуулсан
юм. Монгол Улсын хувьд арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх
хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл өрийн удирдлагын талаар
нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль эрх зүйн орчны хувьд зөвхөн
буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байгаа нь
Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан
бие даасан хууль гаргах шаардлагыг бүрдүүлж байгаа аж. Цаашид өрийн зохистой түвшинг хангах замаар
арилжааны нөхцөлтэй зээллэгийн эргэн төлөлтөөс үүсэх төлбөрийн дарамтыг бага
байлгах, төсөв санхүүгийн урт хугацааны тэнцвэрт байдлыг хангахын тулд өрийн
удирдлагын бодлого, стратеги, түүнд нийцсэн өрийн үйлчилгээний төлөвлөгөөг
боловсруулж батлуулах талаарх хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай болжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, санал хэлэх гишүүн байсангүй. Тиймээс Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ