Б.Болор:Өрийн хуульд гишүүдийн саналыг тусгасан байна
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өрийн
удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Үүнтэй холбогдуулан
Төсвийн байнгын хорооны дарга Б.Болороос зарим зүйлийг тодрууллаа.
-Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед буцаан татсан. Өмнөх хуулийн төсөлд ямар өөрчлөлт оруулсан бэ?
-Засгийн газраас Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг өнгөрсөн оны тавдугаар сард өргөн барьсан байсан. УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсон. Тухайн үед Эдийн засгийн хөгжлийн яам голлох үүрэг гүйцэтгэж байсан бол өнөөдрийн шинэ Засгийн газрын бүтцээр Сангийн яаманд энэ асуудал харъяалагдаж байгаа.Мөн анхны хэлэлцүүлгийн үеэр яригдаж байсан тодорхой саналуудыг тусгасан байна
-Хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүдээс ямар санал гарсан бол? Өрийн босгыг 58.3 хувьд барихаар УИХ баталсан. Үүнтэй хэр уялдаж байгаа бэ?
-Засгийн газарт хамтарсан улс төрийн намуудын зөвшилцлийн гэрээнд энэ хуулийн төслийг батлан гарахаар тусгасан байгаа. Энэ хүрээнд өнөөдөр хэлэлцэхийг нь байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ. Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс тодорхой саналууд гарах байх.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ