Хойд Калифорнийн их сургуулийн оюутан 23 настай Деах Барахат, 21 настай Юусар Мухаммед, 19 настай Абу Шахи нарыг исламын шашинтай гэх шалтгаанаар буудан хороожээ. Цагдаа нар оюутнуудын цогцсыг сургуулийн дотуур байрнаас холгүй газраас олсон тухай “www.washingtonpost.com” мэдээллээ.
Оюутнуудын аминд хүрсэн байх магадлалтай 46 настай Крейг Стифэн гэгчийг баривчилж мэдүүлэг авч эхэлжээ. Стифэн амиа алдсан Абу Шахитай хөрш гэнэ. Тэд 2, 3 удаа зогсоолоос болж ам зөрөлдөж байжээ. Абу өнгөрсөн сарын эхээр Стифэнийг хувийн хэвшилд нь зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэмээн цагдаад дуудлага өгч байжээ. Охины ээж хэвлэлийнхэнд “Стифэн нь миний охин Абу болон түүний хоёр найзыг үргэлж сүрдүүлж, шашин шүтлэгээр нь доромжилдог байсан. Тэрбээр нэг удаа та гурвыг алах болно. Та нар Америкт халдлага үйлдэж магадгүй. Исламын шашинтнууд бүгдээрээ хэт даврагчид гэсэн” хэмээн ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |