Шинэ нисэх онгоцны буудал 560 сая ам.долларт “босно”

img

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Монгол Улсын Засгийн газар болон  Японы хамтын ажиллагааны банк хороонд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийг хэрэгжүүлэхээр  28.8 тэрбум иений зээлийн  гэрээ Японы улсын хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд 2008 оны тавдугаар сард үзэглэн баталжээ. Нэмэлт санхүүжилт авах асуудлыг 2013 оны УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцжээ.  Тухайн үед хэлэлцсэн зээлийн хэлэлцээрийн төсөл зөвхөн гүйцэтгэгч байгууллагад өгөх санхүүжилтийн үлдэгдлийг  тусгасан байжээ. Ажлын хөлснөөс гадна онгоцны буудал барихтай холбоотой бусад барилга байгууламжийн үнийг энэ удаад нэмж тусгасан байна.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдийн асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат хариулав.  Гишүүдээс энэ зээлийг дэмжихэд өрийн босго хэтрэх үү гэдгийг асууж байлаа. Сангийн сайдын хариулснаар Өрийн удирдлагын тухай хуулиар зохицуулагдах юм байна.  Төслийн зээлийн нэмэлтэд найман тэрбум иенийг тусгасан байна. Мөн төслийн захирал Н.Энхбат:


-2008 онд 28,8 тэрбум иенийн зээл авсан. Энэ нь  245 сая орчим ам.доллар.  2013 онд нэмэлт санхүүжилтийн асуудлыг хэлэлцсэн. Үүгээр  300 орчим сая ам.долларыг нэмж тусгахаар болсон. Төслийн нийт санхүүжилт 560 сая ам.долларт багтаж байгаа гэсэн юм. Энэ төсөвт багтаан барина.


Ийнхүү гишүүд уг төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.


Н.Энх


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

аргагүй дээ:
шинэ буудлын өмнөх захиргааны зардал их байна лээ. дарга нар нь 570 аваад уначихсан. ажилчид өдөр бүр номадс ын 30 долларын хоолыг үнэгүй хүртэж байгаа. хэдэн мянган хүн ажиллаж байгаа бүтээн байгуулалт. та худлаа гэвэл очоод үз. тэнд хашаанд орсон бол хэн ч үнэгүй цай, кофе уух боломтой, дуртай цагтаа. гадныхан нэмээд цайны нэмэлт салат, бургерүүд ,үнэгүй шүү, захиалж авна. за тэгээд ажлах боломжийг дээд зэргээр хангасан байгаа.
2015-02-12