Онгоцны буудлыг ирэх онд ашиглалтад оруулах боломжтой

img

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг  хэлэлцээд зөвшилцөхийг дэмжив. Шинэ нисэх буудлыг  нийт 560 сая ам.долларт багтаан барихаар төсөвлөжээ. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн захирал Н.Энхбатаас зарим зүйлийг тодруулав.



-Нисэх онгоцны буудал барих ажлын явц ямар байна вэ?

 -Энэ төсөл 2013 оны зургадугаар сард эхэлсэн.  Бид 2008 онд авсан  28.8  тэрбум буюу  245 сая ам.долларын зээлийнхээ төсвөөр одоо санхүүжээд явж байна. 2013 онд гүйцэтгэгчтэй бидний төсөв хэтэрсэн гэрээг байгуулсан. Яагаад гэхээр 2013 оны 4 дүгээр  сард төсвийн байнгын хороогоор  адилхан нөхцөлтэй нэмэлт зээл авъя гэдэг санал оруулаад дэмжигдсэн юм. Ингээд гэрээ байгуулаад явсан. Зарим хүмүүс тэр үед зээл нь бүтчихээд,  одоо дахин нэмж зээл авч байна гэж буруу ойлгоод байх шиг байна. Анхны зээл нь явж байгаа, тэр үед ярьж  байсан нэмэлт зээлээ одоо авч байгаа гэж ойлгох нь зөв. Одоо авч байгаа шалтгаан нь инфляци, барилгын материалын  ханшийг тооцоход учир дутагдалтай байсан учраас  тухайн үеийнхээ үнэ ханшаар зээлээ авахаар хүлээж байсан. Мөн Монгол талаас хүлээж авсан тоног төхөөрөмжийн худалдан авалт, ажил үүргүүд байсныг Японоос авах хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлсэн. Дэд бүтцээс бусад санхүүжилт  100 хувь Японы  санхүүжилтээр хийгдэж байна  гэсэн үг.  Энэ зээлдээ багтаж  төсөл хэрэгжиж дуусах  юм.



-2016 онд АСЕМ-ийн  дээд хэмжээний уулзалт болно. Үүнээс өмнө ашиглалтад орж амжих болов уу?

-Төслийг хэрэгжүүлэх компанийг шалгаруулах гэж хоёр удаа тендер зарлаад амжилтгүй болсон нь хугацаа алдсан. Төсөл 2013 оны зургадугаар сарын 25-ны өдөр эхэлсэн. 1790 хоног буюу 43 сар  өнгөрөөд байна.  Бидний тооцоогоор төсөл 2017 оны нэгдүгээр сарын 7-нд дуусах ёстой.  Өнөөдрийн хувьд  бид хугацаанаасаа бага зэрэг түрүүлж яваа. Энэ эрчээрээ ажил явбал  2016 онд дуусах боломжтой. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шөхтг-ынхаан:
өө тэгвэл баярлаад байх юмгүй солонгосын л хоол болох юм байна. энэ самсунг өөрсдийнхөө мөнгөөр ажил захиалж хийлгэдэггүй. дандаа гүйцэтгэгч нарын мөнгийг 2 сараар эргэлдүүлж байж өгдөг. их хэмжээний долларыг 2 сар банкинд хадгалахад л хичнээн их хүү гардгыг шөхтг шалгахад хэрэгтэй шүү.
2015-02-12
atgazar:
60say dollariig n ideed manai deer shalguulah l um bna
2015-02-12
atgazar:
60say dollariig n ideed manai deer shalguulah l um bna
2015-02-12
zochin:
tsavchaa hiij bno sain l yum hiigeerei hu
2015-02-12