Клуни 19 настайдаа хуримаа хийж байжээ
Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни 1981 онд 19 настайдаа Лиса Колин гэх
бүсгүйтэй хуримаа хийж байжээ. Тэд хуримаа хийгээд найман сарын дараа
салцгаасан байна. Клуни холливуудад хүлээн зөвшөөрөгдсөн цагаасаа өөрийгөө ганц
ч удаа хуримаа хийж байгаагүй хэмээн ярьдаг байсан юм. Тэрбээр өнгөрсөн онд
Амаль гэх Британи бүсгүйтэй хуримаа хийсэн билээ. Тэгвэл жүжигчний экс эхнэр Лиза
твиттертээ “Жорж Клуни бол худалч амьтан. Бид хуримаа хийж байсан. Түүнийг
Амальтай хуримаа хийхэд нь энэ бүх нууцыг дэлгэхийг хүссэн ч би тэвчсэн. Одоо
цаг нь болсон” гэж жиргээд, хуримынхаа зургийг нийтэлжээ.
Лизагийн ээж Виржина “TMZ”сайтад “Охин минь хуримынхаа үеэр миний урласан даашинзыг өмссөн. Харин нөхөр минь цалингаараа Клунид хослол авч өгснийг тодхон санаж байна. Охин минь хүүхэдтэй болохыг хүсч байсан ч Клуни эрс татгалздаг байсан. Тэд хүүхдээс болж салцгаасан” гэж ярьжээ. Харин жүжигчин залуу Лизагийн жиргээний дараа “Бид зүгээр л болздог байсан” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ