Хөлгийн ахмадад 16 жилийн хорих ял оноожээ

img

Өнгөрсөн 2012 оны долоодугаар сард осолдсон Италийн “Costa Concordia” хөлгийн ахмадад 16 жилийн хорих ял оноосон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Италийн арлын ойролцоо тансаг зэрэглэлийн хөлөг осолдож, нийтдээ 32 хүн амиа алсан юм. 

 
Усан онгоцны ахмад Францеско Шкеттино шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Би зорчигчдыг аврахын тулд бүхий л бололцоог ашигласан. Би ч гэсэн хохирогч. Ослын дараа би ажилгүй болсон” гэж хэлжээ. Амиа алдсан зорчигчдын гэр бүл хөлгийн ахмад осол гарах үед 4200 гаруй зорчигч болон багийн гишүүд тавцан дээр байхад онгоцоо хаяж зугтаасан хэмээжээ.


Б.Дэлгэрцэцэг



СЭТГЭГДЭЛ БИЧИХ