Монголын нэг өрхийн сарын орлого 972 мянган төгрөг

img

Монголын нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2014 оны IV улиралд 972.2 мянган төгрөг болсон гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Энэ нь 2013 оны IV улирлаас 78.7 мянган төгрөг буюу 8.8 хувиар нэмэгджээ. Харин сарын дундаж зарлага нь 988.6 мянган төгрөг болж, өмнөх оноос 9.5 хувиар өссөн байна.




Улсын нэгдсэн төсөв энэ оны эхэнд ч алдагдалтай гарлаа. Төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 353.6 тэрбум төгрөг байсан бол зарлага, цэвэр зээлийн хэмжээ 366.4 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл нь 12.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 17.3 тэрбум төгрөг буюу 5.8 хувиар өсчээ. Үүнд нийгмийн даатгал болон зарим татварын орлого нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар, гадаад үйл ажиллагааны орлого, онцгой албан татварын орлого, орлогын албан татварын орлого буурсан байна.




Манай улс энэ оны эхний сард гадаадын 92 оронтой гадаад худалдаа хийжээ. Ингэснээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 720 сая ам.доллар болжээ. Үүнээс 472.7 сая ам.доллар нь экспорт бол 247.3 сая ам.доллар нь импортын эргэлт аж. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 61.9 сая ам.доллар буюу 9.4 хувиар өссөн байна. Экспорт ч мөн 47.3 хувиар өссөн бол импорт 26.6 хувиар буурчээ.



б

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тайван:
шал худлаа мэдээллээр ард түмнийхээ тархийг байнга угаадгаа энэ төр засаг болимоор юмаа. ийм орлоготой өрх айл гэвэл энэ томчууд, баячууд л байдаг байх. манай л орлого гэхэд сарын 249960. миний л мэдэх хүрээлэл дунд тийм өндөр орлоготой айл өрх лав байхгүй
2015-02-12
пээ, яасан худалч юм бэ:
яааж ийм орлоготой байх вэ дээ. орлого багатай өрх айлууд олон байгаа шүү дээ
2015-02-12