Гал зогсоох гэрээ байгуулахыг дэмжжээ
Беларусын нийслэл Минск хотноо “Нормандын дөрвөл” буюу
Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, ОХУ-ын
Ерөнхийлөгч В.Путин болон Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нар зүүн хязгаарын
асуудлаар хуралдаж байна. Тэд эхний ээлжинд армийнхан болон салан тусгаарлагчид
харилцан зэвсгээсээ татгалзахыг зөв хэмээн үзжээ. Тэд гал зогсоох гэрээг дахин байгуулахыг
дэмжиж, шаардлагатай бичиг баримтуудтай танилцаж эхэлсэн тухай “AFP”агентлаг
мэдээллээ.
Ерөнхийлөгч Путин “Гэмгүй иргэдийн төлөө гал зогсоо гэрээг
шинэчлэн байгуулах хэрэгтэй. Гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн өдрөөс
Оросын Засгийн газар, зүүн хязгаарт хяналт тавьж буруутанг шүүх болно” гэж
хэлжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард “Нормандын дөрвөл” уулзаж, Украины зүүн
хязгаарт тодорхойгүй хугацаагаар гал зогсоох гэрээ байгуулсан ч энэ оны эхээр
салан тусгаарлагчид гэрээ хүчингүй болсон хэмээн мэдэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ