"Алтай констракшн"-ын барилгын ослыг дүгнэх ажлын хэсэг байгуулагджээ

img

"Алтай констракшн"  компанийн барьж буй  "Саруул хотхон"-ы есөн давхраас хүн унаж нас барсан осол гарсан билээ. Уг осолтой холбогдуулан БХБ-ын сайд Д.Цогтбаатарын тушаалаар ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсэг ослын талаар дүгнэлт гаргах, хариуцсан байгууллагуудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй юм байна. Одоогоор Барилгын чанар, аюулгүйн ажиллагааны газрын дарга Ц.Ганбат тэргүүтэй ажлын хэсгийн мэргэжилтнүүд “Саруул” хорооллын барилгын ослын газар ажиллаж, санал дүгнэлт гаргаж буй гэнэ. б 
  
В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ