Адам Левин аав болно
“Maroon 5”хамтлагийн
дуучин Адам Левин тун удахгүй анхныхаа хүүхдийг өлгийдөн авахаар болжээ.
Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр “Victoria's
Secret”-ийн
сахиусан тэнгэр Бехати Прислутай Мехсикт нууцаар хуримласан юм. Эхнэрээ гурван
сартай жирэмсэн хэмээн Адам хэвлэлийнхэнд хэлжээ. Хосууд өчигдөр Нью Йорк
хотноо зохион байгуулагдсан “Amfar” наадамд оролцсон байна. Энэ
үеэр дуучин залуу эхнэрийнхээ гэдсийг заагаад “Хүүхэд байгаа. Гайхалтай нь энэ
үнэн” гэж хэлжээ.
“Бехати долоодугаар сарын сүүлээр төрнө” гэж “TMZ” мэдээлжээ. Тэрбээр жирэмсэн болсноосоо хойш зураг авалт болон загварын шоунд оролцоогүй юм. Энэ сарын 2-нд “Victoria's Secret” шинэ брэндээ худалдаанд гаргасан билээ. Шинэ брэндийн сурталчилгаанд Бехати оролцоогүй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ