Хэт даврагчдыг эсрэг дайтахыг хүсэв
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Иракийн хэт даврагч “Халифын
вант улс” бүлэглэлийн эсрэг цэргийн хүч ашиглах зөвшөөрлийг Конгресст
танилцуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Обама “Хэт даврагчдын эсрэг цохилт өгөх бүрэн эрх надад
байгаа ч би Конгрессээс дэмжлэг авахыг хүсч байна. Хэт
даврагчид хэдийнэ савнаасаа хальж, олон хүнийг заналхийлж эхэллээ. Тэднийг одоо
л зогсоохгүй бол хойч үе минь заналхийлэл дунд амьдрах болно” гэж хэлжээ.
Ерөнхийлөгч мэдэгдлийнхээ дараа “АНУ тэргүүтэй холбоотон орнууд Иракт агаараас цохилт өгөөд хагас жилийн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд хэт даврагчдын гол обьектийг устгаж, 500 гаруй хэт даврагчийг устгасан” гэсэн байна. Обама ийнхүү Конгресст хандсан нь 2002 оноос хойш анх удаагаа Ерөнхийлөгч цэргийн ажиллагаа явуулахыг хүсч буй аж. Ерөнхийлөгч асан Жорж Буш Иракт дайралт хийхээсээ жилийн өмнө Конгрессээс дайралт хийх зөвшөөрөл хүсч байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ