8 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ

img

Энэ оны эхний сард Нийгмийн халамжийн сангаас 116.7 мянган хүнд 8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Энэ нь өмнөх оны  мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 27.3 мянган хүн буюу18.9 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 1.3 тэрбум төгрөг буюу 14.1 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Харин Хүний хөгжил сангаас өнгөрсөн сард 18 хүртэлх насны 996 мянган хүүхдэд 20.2 тэрбум төгрөгийг олгосон аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ