Мөрдөх албаны хуулийн төслийг татлаа
УИХ-д өргөн мэдүүлээд байсан Мөрдөх албаны тухай хуулийн төслийг Засгийн газар дахин татан авлаа.
н
Энэ хуулийн төсөл нь 6 бүлэг, 40 зүйлтэй аж. Хуулийн зорилт нь ндэсний аюулгүй байдлын эсрэг болон зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий Мөрдөх албаны үйл ажиллагааны чиглэл, эрх зүйн үндсийг тогтоож, тус албанаас бусад байгууллага, албан тушаалтантай харилцах, хамтран ажиллах харилцааг зохицуулахад чиглэж байгаа аж.
хр
Мөн энэ хууль батлагдаж хэрэгжсэнээр манай улс, ялангуяа үндэстэн дамнасан гэмт хэргийг мөрдөх ажиллагааг явуулахад олон улсын түвшинд хамтран ажиллах жишигт хүрч, арга барилын хувьд ч иргэний эрхийг зөрчсөн тагнах, чагнах, цагдах, хорих аргуудаас татгалзах хууль эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн үзэж буй юм.б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ