Автобусанд камер байршуулж эхэллээ

img

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран “Автобусны зогсоол” нэгдэн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд зорчигчдын аюулгүй байдлын хангах, иргэдээс ирсэн саналын дагуу автобусны жолооч нарт хяналт тавих зорилгоор өнөөдөр автобуснуудад хяналтын камер байршуулж эхэллээ.  Энэхүү камер нь тухайн автобуснаас гадагшаа урд талын замыг хянах юм байна. Ингэснээр хууль бусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдтэй хариуцлага тооцох, автобусны хөдөлгөөнд саад учруулдаг тээврийн хэрэгслүүдтэй арга хэмжээ авах, автобусны зогсоолыг чөлөөлөх юм байна. 2015.02.06-аас 2015.02.16-ыг хүртэл 10 хоногийн хугацаанд зохион байгуулагдах аж. Уг ажлын хүрээнд   нийт 915 тээврийн хэрэгсэл шалган 193 зөрчил илрүүлэн гэрийн хаягаар торгуулыг нь хүргүүлээд байна. Автобусанд байршуулсан камеруудын хяналтыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

12369:
avtobusandaa tamhi tatdag joloochiig yah ve
2015-02-12
болдбаатар:
ногоон уутыг бодбол маш зөв арга хэмжээ болжээ.
2015-02-12