Говь-Алтай аймагт галзуу өвчин гарчээ
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн Улаан хонд гэдэг газар өвөлжиж буй малчны тэмээ өвчилсөн тухай мэдээллийн дагуу энэ сарын 8-ны өдөр сумын малын эмч дуудлагаар очжээ. Тэмээг галзуу өвчний сэжигтэй гэж үзэн зориудаар устган, дээж авч шинжлүүлэхэд лабораторийн шинжилгээний хоёрдугаар сарын 10-ны өдрийн дүнгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон байна.
Иймд Баян-Уул сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ