Өрийн удирдлагын хуулийг хэлэлцэхийг дэмжив

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Гишүүд уг хуулийн төсөлд нухацтай хандаж байлаа. Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зөв  ч улс, төрийн байгууллага, хувийн хэвшилд Засгийн газар зээлийн баталгааг хэрхэн гаргах вэ гэдгийг анхаарах хэрэгтэй гэж байсан юм. Ингээд Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулав. Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-ын саналаар хэлэлцэхийг дэмждэг байна. Хуралдаанд оролцсон 60 гишүүний 40 нь хэлэлцэхийг дэмжсэн юм.


Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ