"Нээлттэй шүүх" хэлэлцүүлэг боллоо

img

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр "Нээлттэй шүүх” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг болон ажлын албаны ажилтнууд, Нийслэл дэх шүүхүүдийн Тамгын газрын дарга, Олон нийттэй харилцах мэргэжилтнүүд, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Нотариатчдын танхим, Монголын Хуульч Эмэгтэйчүүдийн холбоо зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл болон орон нутгийн шүүхүүд онлайнаар оролцов.

б

Энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлог нь "Нээлттэй шүүх” байгуулах асуудлаар хөндлөнгийн байгууллага хуульч, өмгөөлөгч, шүүхийн шинэтгэл, шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлын талаар мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын байр суурь, санал зөвлөмжийг сонсоход чиглэгдсэн байлаа.

ө

"Нээлттэй шүүх" хэлэлцүүлгээс Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтын талаар хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулах. Нээлттэй шүүхийн үйл ажиллагааг сайжруулах талаар төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулах. Шүүхийн үйлчилгээний чанарыг сайжруулах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, тэдний санаа бодлыг хөндлөнгийн байгууллагын мониторингийн судалгаанд түшиглэн тогтмол судлах. ШЕЗ-ийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс шүүхийн шинэтгэлийн явц, үр дүнгийн талаар судалгаа, үнэлгээ хийж, олон нийтэд мэдээлж байх зэрэг зөвлөмж Шүүх эрх мэдлийн салбарын хүрээнд гарав.

ы

Харин Монгол Улсын бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагуудад хандан хууль  зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих ажлыг зохион байгуулах. Хууль тогтоомжийн шинэчлэлтийн талаар уулзалт зохион байгуулах. Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр тусгай хөтөлбөр төрийн болон ТББ-ууд хамтарч ажиллах зөвлөмж гаргасан.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ