Орлогоо эболагийн эсрэг хандивлана
Дуучин Шерил шинэ сүрчиг худалдаанд гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 79 ам.долларын үнэтэй
“Storm flowerCheryl” гэх сүрчиг Лондоны 50 гаруй гоо сайхны дэлгүүрээр
борлуулагдаж эхэлсэн байна. Тэрбээр сүрчигнээсээ олсон мөнгөө эболагийн халдвар
асан хүүхдүүдийн эмчилгээний төлбөрт хандивлахаа мэдэгджээ.
Шерил “Амиа алдах эрсдэлтэй хүүхдүүдийг аварцгаая. Сүрчигнээс олсон бүх мөнгийг Баруун Африкт хандивлах болно” гэж жиргэжээ. Дуучин бүсгүй өмнө нь “Love and nice”,“So cute” гэх сүрчигээ гаргаж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ