Ахмадуудад хүндэтгэл үзүүлжээ

img

Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд, нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч Б.Батзориг өчигдөр Баянзүрх дүүргийн ахмадуудыг хүлээн авч сар шинийн баярын хүндэтгэл үзүүлжээ. Тус арга хэмжээнд Баянзүрх дүүргийн төлөөлөл болсон 800 ахмад хүрэлцэн ирсэн аж. Тэрбээр уулзалтын үеэр "Та бүхний залуу насандаа хийж, бүтээсэн бүхэн өнөөдрийн бидний аз жаргалын үндэс болсон. Ахмадууд та бүхэн улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хойч үеийн бидэнд үлгэр жишээ болсон хүмүүс билээ.

ый

Өнөөдөр та бүхний үг, үйл хэрэг залуу хойч үеийнхний бахархан дуурайх зам мөр болсоор байдаг. Ахмад үеийнхний өмнө үр хойч нь хүндэтгэлтэй хандаж, захиас үг бүхнийг тань тэмдэглэн авч явах болно. Та бүхэнд талархаж явдаг олон олон залуусын нэг байж, хүндэтгэл үзүүлж байгаадаа баяртай байна" гэжээ. Мөн энэ үеэр ахмад настнуудад зориулсан хүндэтгэлийн концерт тоглож, дуучид ая дуугаа өргөсөн бөгөөд Б.Батзориг сайд  гарын бэлэг гардуулж, ирж буй хонин жилээ өлзий хийморьтой угтахыг хүссэн байна.

ы

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zoc hin :
songuul dohoj baigaagiinh
2015-02-13
ggggg:
yag tiim uu
2015-02-13
банхарын хөшөө:
баахан хөшөөнөөс хуссан мөнгөнөөсөө бага зэргийг зарж дээ банхар батзориг
2015-02-12