Гишүүд өлсгөлөн зарласан хөдөлгөөнийхөнтэй уулзана
"Босоо Хөх Монгол" бүлгэм, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн эртний түүхийн өв болсон Ноён уулаа хөндөхгүй байх уриалга, шаардлагыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлсэн ч одоогоор хариу аваагүй байгаа юм. Тэгвэл УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс тэдний шаардлагийг дэмжин, биечлэн уулзахаар болжээ.
ө
Энэ талаар УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн тэргүүн С.Ганбаатараас тодруулахад “Манай зөвлөлийнхөн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхний шаардлагыг эрх баригчдад хүргэхийн төлөө бүхий л хэлбэрээр ажиллах болно. Тиймээс тэдний шаардлагыг хүлээн авч, уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, маргааш 11.00 цагт тэдэнтэй очиж уулзана” гэлээ.
ый
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ