Чөлөөт бүсийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Батхүү ахалж ажилласан. Тус Ажлын хэсэг анхны хэлэлцүүлгийн үеэр гаргасан зарчмын болон найруулгын шинжтэй саналуудыг хуулийн төсөлд тусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн бөгөөд чуулганы хуралдаан дээр гишүүдийн олонхи дэмжсэн юм.
ы
Чөлөөт бүс дэх төрийн үйлчилгээ цахим нэг цонхонд төвлөрөх, чөлөөт бүсэд бүртгэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, борлуулсан бараа, ажил үйлчилгээнд НӨАТ ногдуулахгүй байх, өрсөлдөөн нь бизнесийг дэмжсэн, шударга, ил тод байх зэрэг олон зохицуулалтыг хуульд тусгажээ. Ийнхүү УИХ дээр Зөвшөөрлийн тухай хуулиас эхлээд олон хуулийн төсөл буцах, эргүүлэн татах зэрэг асуудал үүсч байгаа үед Чөлөөт бүсийн тухай хууль батлагдлаа.
ёч
Чөлөөт бүсийн тухай хууль өмнө нь 2002 онд батлагдсан ч бараг хэрэгжээгүй өнөөг хүрсэн бөгөөд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2014 онд боловсруулж өргөн барьсан билээ. Энэ хууль олон харилцааг зохицуулна гэдэг утгаар олон талаас нь нухацтай тунгааж шийдвэрлэх ёстой. Тиймдээ ч УИХ-ын чуулганаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед зарчмын болон найруулгын шинжтэй нэлээн олон санал гарсан юм.
ы
Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсэг гишүүд, хуулийг хэрэгжүүлэх байгууллага, “Алтанбулаг”, “Замын-Үүд”, “Цагааннуур” чөлөөт худалдааны бүсийн төлөөлөл, гааль, мэргэжлийн хяналт, татвар зэрэг мэргэжлийн хүмүүсийг оролцуулан олон талаас нь зөв харилцаа үүсгэж сайн ажилласнаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн батлууллаа.
ыб
П.Наран
ы
СЭТГЭГДЭЛ БИЧИХ