Цагдаагийн алба хаагчид сайн үйлс бүтээжээ

img

ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Дэмлэг үзүүлэх хэлтсийн цагдаагийн дэд хурандаа Д.Дугарсүрэн даргатай алба хаагч нар сар шинийн босгон дээр буяны үйлсэд бусдыгаа уриалж, бусдад сэтгэлийн дэм, урам хайрлалаа. Тус газарт найман жил гаруй үр бүтээлтэй ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарч гэртээ өөрийн хоёр, эгч дүүгийнхээ арван хүүхдийг өсгөж хүмүүжүүлж байгаа бүсгүйд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэн сар шинийн баяраар хэрэглэх хэвийн боов, чихэр, гурил будаа, хувцас зэрэг эд зүйлсээр тусалжээ.

б

Мөн тус хэлтсийн цахилгаанчин цахилгааны утсуудыг нь шинэчлэн аюулгүй байдлыг нь хангаж өгчээ. Цагдаагийн алба хаагч нарыгаа буяны үйлсэд уриалсан энэ сайхан үйл ажиллагаанд тус хэлтсийн 26 алба хаагч оролцсон байна.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
sain hamt olon saihan setgeltei humuus bna amjilt husiy
2015-02-14
энэрэл:
та бүхний сайхан сэтгэл, сайн үйлст баяр хүргэе, амьдрал, ажлын амжилт хүсье,
2015-02-13
саналаа өгнө үү:
гадаадад байгаа болон эх орондоо амьдарч байгаа монголчуудаа ноён уулыг аврах саналаа avaaz.org тус линкээр орж sign хийнэ үү. тус сайтын ачаар олон зуун дэлхийн хүмүүс нэгдэж, луйварчин улстөрчид, хийгээд шудрага үнэний төлөө нэгдэн, мянга мянган иргэд аврагдаж байсан түүхтэй. гадаад найз нөхөддөө уриалаарай! https://secure.avaaz.org/en/petition/centerra_gold_inc_and_mongolian_government_keep_you_hands_off_the_gatsuurt_gold_property/?dyqyvab&pv=8&fb_ref=default
2015-02-13
unshigch:
saihan setgeltei hamt olond bayr hvrgie.ajiliin ondor amjilt hvsie.
2015-02-13
zochin:
tsagdaa uursduu niigmiin baidal hetsyy shyy dee. saimn yils hiijee.
2015-02-12