Офицерууд ахлагч бүрэлдэхүүний үүргийг гүйцэтгэлээ
Хамгаалалтын гуравдугаар хэлтэст өнөөдөр "Хишиг өдөр" арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тодруулбал, ахлагч бүрэлдэхүүний ажил үүрэгт зохицуулалт хийж нэг өдөр амраан гүйцэтгэх үүргийг офицер бүрэлдэхүүн хийсэн юм.
Энэхүү арга хэмжээний гол зорилго ахлагчийн хийж гүйцэтгэж байгаа ажилд офицер бүрэлдэхүүнийг нэг өдөр үүрэг гүйцэтгүүлж ахлагч бүрэлдэхүүний хийж гүйцэтгэж байгаа ажлыг үзүүлж, офицеруудын манлайллыг дээшлүүлэхэд чиглэгдсэн байна. Мөн удахгүй болох цагаан сарын бэлтгэл ажлаа хангаж, гэр бүлдээ нэг өдрийг зөв зохистой зарцуулах боломжийг ахлагч бүрэлдэхүүнд олгожээ. Мөн энэ өдөр тус байгууллагын 82 хувийг эзлэх ахлагч бүрэлдэхүүнтэй уулзаж ар гэр, нийгмийн асуудал, ажлын байрны орчин нөхцөл, санал бодлыг сонсож, ажил үүрэгтэй холбоотой тулгамдаж буй асуудал, шийдвэрлүүлэх арга зам, ярилцаж шийдвэрлэж болох асуудлаар санал бодлыг нь сонссон байна.
б
Хамгаалалтын гуравдугаар хэлтэс нь цагдаагийн албаны тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд улсын онц чухал болон бусад объектыг хамгаалах, шаардлагатай үед зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх. Байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, галтүймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан, гэнэтийн бусад аюул тохиолдсон үед хорио цээрийн дэглэмийг сахиулах нийтийн эмх замбараагүй байдал үүссэн, террорист халдлага гарсан,онц болон дайны байдал зарласан үед дэг журам сахиулах үүрэг гүйцэтгэн ажилладаг билээ.
ө
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ