М.Энх-Амгаланг томилуулах санал хүргүүлжээ
Монгол Улсын Ерөнхий Прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөхөөр М.Энх-Амгаланг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхий прокурорт нэр дэвшигчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргад санал болгох хуультай.
б
Монгол Улсын Ерөнхий Прокурорт нэр дэвшүүлсэн М.Энх-Амгалан нь 2008 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, түүнээс өмнө УМБГ-ын даргаар ажиллаж байсан гэнэ. Монгол Улсын Ерөнхий Прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөхөөр Д.Дорлигжав дөрвөн жилийн хугацаанд ажилласан. Тэрбээр өнгөрөгч оны 12 дугаар сард Хууль зүйн сайдаар томилогдсон билээ.
өб
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ