5 яамны Төрийн нарийн бичгийн даргыг томиллоо

img

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сарын 9-11-нд Япон улсад ажлын айлчлал хийх үеэрээ тус хэлэлцээрт гарын үсэг зурсан. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа олон улсын гэрээг УИХ-аар соёрхон батлуулах шаардлагатай юм.

м

Худалдаа, Японы хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн экспортыг нэмэгдүүлэх, өндөр технологийг нэвтрүүлэх, Японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах зэрэг зорилготой хэлэлцээр юм. Хэлэлцээрийн хүрээнд барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуйн арга хэмжээ, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь хүний шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлаар хэлэлцээ хийжээ.

р

Энэхүү хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралт, хэрэгжүүлэх хэлэлцээр бүхий баримт бичиг юм.

й

Зарим яамны Төрийн нарийн бичгийн даргыг томиллоо

р

1.  Даваагийн Нямхүүг Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар

а

2.  Жалавсүрэнгийн Бат-Эрдэнийг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар

а

3.  Даваасүрэнгийн Артагийг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар

а

4.  Сандагийн Магнайсүрэнг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар

а

5.  Намсрайн Ариунболдыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон байна.

өа

Товч мэдээ н ·“Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын протокол”-ын төслүүдийг тус тус хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой дахин зөвшилцөхөөр тогтлоо. ө Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. ө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Бямбасайханыг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ