Н.Нацагням залуустай уулзалт хийнэ
11:00 цагт МАХН-ын дэргэдэх Ардчилал Шударга Ёс Монголын Залуучуудын Холбоо ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ. Нэг ахмад настанд гэр бэлэглэнэ .
ХХААЯ-нд
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр өндөрлөнө. 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар салбарын яамныхаа 2015 онд барьж ажиллах бодлого, чиглэлтэй танилцаж, сайд Р. Бурмаатай үр дүнгийн гэрээ байгуулах юм. Холбогдох утас 9917-0377
б
Монголын Залуучуудын Холбооны 2 давхарт 209 тоотод
13:00 цагт "Монгол Агуулга" төвийн дэргэдэх "V" редакциас валентины баяр, цагаан сарыг угтан “Чин сэтгэлийн бэлэг” цуврал номын нээлт болно. Холбоо барих утас: 88003358, 96205327.
ы
Эрүүл мэнд, спортын яамны А зааланд
09:00 цагт Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Эрүүл мэндийн салбарын хүрээнд бодлогоо тодорхойлж, авч хэрэгжүүлэх үйл ажиллагаанд чиглэсэн асуудлуудаа энэ удаагийн зөвлөгөөнөөр хэлэлцэж шийдэх юм. Мөн 2015 онд анхаарч ажиллах гол асуудлуудаа тодорхойлж, салбарынхаа мэргэжилтнүүдийн, албан хаагчдын санал бодлыг сонсч, 2014 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа үнэлж, дүгнэх юм.
ө
Буянт-Ухаа спортын ордонд
14:00 цагт Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын ШБЛ "КЭС-БАСКЕТ" ТББ, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоотой 2015 онд хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурна. Холбогдох утас: 99178373, 99285651, 91695561.
ыб
ДМ нэгдлийн байранд /Кибер төвийн баруун урд талын харуултай хаалгаар ороод Монгол хэвлэл компанийн байр/
18:00 цагт Төрийн соёрхолт инженер Н.Нацагням залуустай чөлөөт сонирхолтой ярилцлага хийнэ. Лавлах утас:99327972
СЭТГЭГДЭЛ БИЧИХ