Гал зогсоох гэрээ байгууллаа

img

Беларусын нийслэл Минск хотноо “Нормандын дөрвөл” буюу Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нар гал зогсоох гэрээ байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Энэ сарын 15-наас эхлэн Украины зүүн  хязгаарт гал зогсч, армийнхан ухралт хийх болно” гэж Порошенко мэдэгджээ.

1

Гэрээ хэрэгжиж буй эсэхийг Орос, Германы тал тогтоох гэнэ. Ерөнхийлөгч Путин “Бид 16 цагийн турш Украины зүүн хязгаарын асуудлаар байр сууриа солилцож, нэгдсэн шийдэлд хүрлээ. Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг оролдож буй салан тусгаарлагчидтай холбоогүй гэдгийг өнөөдрийн хуралдаанаар дахин баталлаа. Гал зогсоох гэрээ хэрэгжиж эхлэхээс өмнө зүүн хязгаараас байлдааны зориулалттай хүнд даацын зэвсгүүдийг гаргах болно” гэж хэлжээ.

1

Канцлер сэтгүүлчдэд “Энэхүү хуралдаанаар нэг нэгнээ буруутгасангүй. Бид олон хүнийг аврахыг хүссэн” гэсэн байна. Өнгөрсөн оны есдүгээр сард “Нормандын дөрвөл” Украины зүүн хязгаарт гал зогсоох гэрээ байгуулсан ч гурван сарын дараа хүчингүй болсон юм. Энэ хугацаанд 100 гаруй хүн амиа алджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
13-р зуунд бидний дээдс дэлхийг элбэн тохинуулж, ази европыг холбож, асар их дэвшил ,хогжил бий болгосон. ану 1989 оноос хойш арай илуу байж зарим нэгэн хэрэгтэй зуйл хиисэн бх.одоо хятад,орос гээд гараад ирлээ. энэ хэдийн лидэр болох гэсэн хусэл украйныг ийм болгов. цаашдаа юу болох, яаж хоорондоо тэмцэх гээд асуудал одоо л эхлэн дээ.
2015-02-13
huyga:
usa baihgui bol delhiin yamar ch oron oilgoltsono.hervee ene dund usa bsn bol dain hezee ch zogsohgui
2015-02-13
ахро:
америкчууд украйнд зэвсэг нийлүүлнэ гэж мэдэгдсэн. зэвсэг нийлүүлэх юм бол дайны гал бүр эрчээ авч европ дахиныг нөмөрнө. энэ хаа холын америкт хамаагүй учраас тэд аль болох хооронд алалцуулж дундаас нь зэвсгийн наймаа хийж ашиг хонжоо олох зорилготой.ех одоо л үүнийг ойлгох гэж байх шиг байна
2015-02-13