“Цагаан уул"-ыг хэн шүүх вэ

img

Энэ жилийн “ Цагаан Уул” наадмыг Монголын Залууучуудын холбоо, Монголын Зохиолчдын эвлэл, МҮОНРТ хамтран маргааш буюу 2 сарын 13 Нийслэлийн Улаанбаатар чуулгат зохион байгуулахаар болоод байгаа билээ. Энэхүү наадамд 112 яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 2 дугаар шатанд шилдэг 40 яруу найрагч шалгарч үлдээд байна.

р

Залуу яруу найрагчдын чансааг тодорхойлдог энэхүү наадмын шүүгчид хэн хэн байх бол? гэдэг асуулт нь олон хүний анхаарлын төвд байсан. Тэгвэл “Цагаан Уул-2015” наадмын шүүгчдийг өнөөдөр олон нийтэд зарлалаа. Уг наадмын ерөнхий шүүгчээр яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, нийтлэлч, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, профессор, СГЗ Ү.Хүрэлбаатар, шүүгчдээр“Алтан өд” шагналт зохиолч Д.Энхболд,  Монголын утга зохиолын нэгэн үеийн содон төлөөлөгчийн нэг, утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуяг, сэтгүүлч яруу найрагч Ц.Дэлгэрмаа, Утга зохиол судлаач шүүмжлэгч Ш.Баттөр нар ажиллахаар болжээ.

а

"Цагаан уул" наадам өнөөдөр 12:00 цагт Улаанбаатар чуулганд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ