Брайан Уильямсыг ажлаас нь чөлөөлжээ

img

“NBS” телевизийн оройн мэдээний хөтлөгч Брайан Уильямсыг ажлаас нь түр чөлөөлсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр шууд нэвтрүүлгийн үеэр худал мэдээлэл үзэгчдэд хүргэсэн юм. Телевизийн удирдлагууд ажлын хариуцлага алдсан Уильямсыг зургаан сарын цалингаар нь торгож буйгаа олон нийтэд мэдэгдсэн ч бодлоо өөрчилжээ. Уильямсыг зургаан сарын цалингаар нь торгохоо больж, зургаан сарын хугацаанд ажлаас нь түр чөлөөлөхөөр болжээ.

1

Энэхүү шийдвэрийн дараа хөтлөгч өөрийн твиттертээ “Та бүхний шийдвэрийг хүндэтгэж байна. Алдаагаа ухамсарлаж байна” гэж жиргэжээ. Тэрбээр нэгдүгээр сарын 24-ны оройн мэдээгээр “Иракийн зүүн хэсэгт АНУ-ын төрийн далбаатай байлдааны онгоц осолдлоо” хэмээн мэдээлсэн юм. Брайан Уильямс энэхүү мэдээллээ энэ сарын эхээр худал болохыг мэдэгдэж, олон нийтээс уучлалт гуйсан билээ.

“TMZ” сайт “Хөтлөгч ажлаасаа түр чөлөөлөгдсний дараа эхнэр Кейти Корикийн хамтаар Барбадос арал руу амрахаар явцгаасан” гэж мэдээлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
за хэзээ америкчууд үнэн бодит мэдээллийг цацаж байсан юм. бид ялж байна, дийлж байна маш зөв юм хийж байгаа гээд л ард иргэдийнхээ тархийг мөлчийтөл угааж өгнө шүү дээ.2003 онд иракт маш их хэмжээний химийн зэвсэг байна. саддамыг түлхэн унагаж тэр зэвсгийг устгахгүй бол болохгүй гээд хэвлэл мэдээлэл нь аргад иргэдийнхээ тархийг угаагаад хуцаад байсан. дараа нь тэндээс ямарч зэвсэг олоогүй шүү дээ.өнөөдөр путиныг аймаар дарангуйлагч, украйны босогчдыг алан хядагч террористууд тэднийг путин дэмжиж санхүүжүүлж байна гээд мэдээлээд байна. үүнд манай зарим тэнэгүүд итгэчихсэн тэдний талыг өмөөрөөд цор цор гэж байна. өөрийн гэсэн ухаантай хүмүүс хэн нь хэн бэ гэдэг шууд харагдаж байна шүү дээ
2015-02-13