Баруун Африкаас эмч, сувилагчаа эргүүлэн татна
“Баруун Африкт эболагийн голомтод ажиллаж буй бүх эмч, сувилагчаа аюулгүйн байдлын үүднээс эргүүлэн татахаар болсон” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдээллээ. АНУ-ын Эрүүл мэндийн яам эбола бүртгэгдсэн Либери, Сьерро Леон, Гвиней улс руу 1500 гаруй эмч, сувилагчаа илгээсэн юм. Обама өнгөрсөн оны сүүлээр 3000 цэргээ Баруун Африк руу илгээнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Тэрбээр “Эболагийн халдвар буурахгүй байгаа учир цэрэг илгээхээ зогсоосон. Мөн халдвартын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудаа эргүүлэн татахаар боллоо. Би ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу дээрх шийдвэрийг гаргасан. Гэхдээ АНУ эболагийн эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” гэж хэлжээ.
Өнөөдрийн байдлаар эболагаар 9177 хүн амиа алдаж, 22894 хүн халдвар авчээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ