Хоёр Солонгосын удирдагчид уулзаж магадгүй

img

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх тавдугаар сарын 9-нд тохиох Ялалтын баярт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэг оролцохыг урьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү урилгыг Пак Ын Хэ хүлээн авсан тухай Өмнөд Солонгосын Гадаад харилцааны яамнаас мэдэгдсэн байна. Өнгөрсөн сарын эхээр Путин мөн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг Москвад урьсан юм.

1

Ким Чен Ун хэдхэн хоногийн өмнө Ялалтын баярт оролцохоо ард түмэндээ мэдэгдсэн билээ. Оросын хэвлэлүүд “Ялалтын баярын үеэр хоёр Солонгосын удирдагчид анх удаагаа уулзаж магадгүй. Энэхүү уулзалтыг Путин зохион байгуулж байгаа” гэж мэдээлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nice nice:
2 solongos negdvel diildehgui aimar uls garj irne
2015-02-13
russia:
orosuud iim l ulsuud hogiin amerik shig ene tend hor hiij hoorond ni alaltsuulahgui.
2015-02-13