Си даргын морь Эрээнд ирэв
БНХАУ-ын дарга Си Зиньпин, гэргийн хамтаар өнгөрсөн оны наймдугаар сард Монгол Улсад хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр Си дарга болон гэргий Пэн Лиюаньд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бэсрэг наадам зохион байгуулж, цоохор зүсмийн хоёр морь бэлэглэсэн юм.
.
Хятадын “Синьхуа” агентлаг “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бэлэглэсэн хоёр морь өчигдөр Эрээн хотод ирэв. Морьдыг Бээжингээс ирсэн албаны хүмүүс хүлээн авлаа” гэж мэдээлжээ. Си дарга өмнө нь Туркменстаны Ерөнхийлөгчөөс морь бэлгэнд авч байжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ