Хоригдлуудаа солилцохоор болжээ
Минскт болсон хуралдааны үеэр “Нормандын дөрвөл” Украины зүүн хязгаарт гал зогсоох гэрээг амжилттай байгуулсан билээ. Гал зогсоох гэрээ энэ сарын 15-наас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. “Гэрээнд заасны дагуу гал зогссон өдрөөс эхлэн салан тусгаарлагчид болон армийнхан олзолсон цэргүүд болон хоригдлуудаа суллаж, харилцан солилцохоор боллоо” гэж Германы Канцлер Ангила Меркел мэдэгджээ.
1
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Петр Порошенко салан тусгаарлагчидтай хэлэлцээр хийсний үр дүнд босогчдод олзлогдсон армийн 22 цэргээ амжилттай сулласан билээ. Тус улсын Батлан хамгаалахын яамнаас тооцоолсноор армийн 200 гаруй дайчин олзлогдоод байгаа гэжээ.
1
“Минскийн хэлэлцээр амжилттай болсон учир АНУ-аас Украинд зэвсэг нийлүүлэхгүй” гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “AFP” агентлагт ярьжээ. Тэрбээр “Бид хэлэлцээр хийхийг яаравчилсан нь АНУ, Украинд зэвсэг нийлүүлэхтэй шууд холбоотой. Тус улс Украинд зэвсэг нийлүүлж, хамгаалалтын цэргээ илгээсэн тохиолдол зүүн хязгаарын зөрчил мөргөлдөөнд хэзээ ч зогсохгүй” гэсэн байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэл зүүн хязгаарт 5486 хүн амиа алджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ