Битгий дээрэлхээд байгаарай, УИХ-ын дарга аа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчөөс Улсын Ерөнхий прокуророор н.Энх-Амгаланг томилуулах саналыг оруулж ирсэн юм. Асуудалд шүүмжлэлтэй, нам эвслээрээ талцан мэтгэлцдэг гишүүд Ерөнхий прокурорт нэр дэвшигчид харин “ам сай”тай байлаа. Мөн хэлэлцэж байгаа асуудлаас хальж ярих нь гишүүдийн “гэм биш зан”. Ерөнхий прокурорыг томилох асуудлыг хэлэлцэхэд ч уг үйлдэл давтагдав. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхий прокурорт нэр дэвшигч н.Энх-Амгаланг томилох талаар дэмжиж байгаагаа илэрхийлж, сэдвээсээ халин “Газар шорооныхоо төлөө тэмцэж, хамгаалж өлсгөлөн зарлаж байгаа хүмүүст УИХ-аас ажлын хэсэг байгуулан, тодорхой шийдэлд хүрэх хэрэгтэй, УИХ-ын дарга аа” хэмээв. УИХ-ын дарга хэлэлцэж байгаа асуудлын хүрээнд ярихыг сануулсан ч тэрбээр “Би хэлэлцэх асуудлын жагсаалтын үед саналаа хэлэх гэхэд боломж олгоогүй. Харин одоо боломжоо ашиглаад хэлж байна, битгий дээрэлхээд байгаарай” ширүүхэн дуугарав.
а
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ