М.Энх-Амгалан Ерөнхий прокуророор томилогдов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий прокуроор М.Энх-Амгаланг томилох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ерөнхий прокуророор М.Энх-Амгаланг томилох саналыг зөвшилцөхөөр өргөн барьсаныг Хуульзүйн байнгын хороо дэмжсэн юм.
а
М.Энх-Амгалан нь 1987-1988 онд Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1988-1991 онд Улаанбаатар төмөр замын Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1991-2008 онд Улсын Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газарт дэд даргаар тус тус ажиллаж байжээ.
а
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.
а
-Би энэ хүнийг шударгаар ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Өмгөөлөгч хүний хувьд тодорхой хэмжээгээр санал, хүсэлт, гомдол тавиад явж байхад нааштайгаар шийдэж байсанд баяртай байна. Прокурор, түүний орлогчийг УИХ-тай зөвшилцдөг. Ерөнхий прокурор прокурорынхоо үйл ажиллагаанд шууд битгий ороод байгаарай. Гэв. Гишүүд уг хэлсний дараагаар М.Энх-Амгаланг Ерөнхий прокуророор томилох санал хураалт явуулахад гишүүдийн 90.3 хувийн саналаар дэмжив.
а
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ