Архи, тамхи бэлэглэхээс татгалзахыг уриалав

img

УИХ-ын гишүүн  Л.Эрдэнэчимэг Монголын сурагчдын холбоотой хамтран өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

х

 “Цагаан сар бол монголчуудын эрхэмлэн дээдэлдэг, өлзий билэгтэй, баяр жаргалын өнгийг билэгддэг баяр юм. Иймд үндэсний баяраараа Монгол хүний эрүүл мэнд, гэр бүл, амь насанд хортой нөлөө үзүүлдэг архи, тамхийг бие биедээ бэлэглэхээс эрс татгалзаж цагаан мөрийг гаргахыг нийт монголчууддаа уриалж байна. УИХ-ын  2012 онд батлагдсан Тамхины хяналтын тухай хууль хэрэгжсэнээс хойш олон мянган хүнийг дам тамхидалтад өртөхөөс хамгаалсаар ирсэн. Иймд энэхүү хорыг үндэсний уламжлалт баяр болох цагаан сараар бэлэг болгон өгөхөөс татгалзаж үндэснийхээ бүтээгдэхүүнийг бэлэглэцгээя” гэсэн юм.

 сё

Монголын Сурагчдын Холбооны Тэргүүн О.Сэлэнгэ хэлэхдээ, “ Монголчууд бид бие биеэ хайрлахгүй бол өөр хэн ч биднийг хайрлахгүй. Хүүхдийнхээ дэргэд цагаан сараар бие биедээ архи, тамхи бэлэглэж, хэрэглэж байгаа нь буруу үлгэр дууриалал болж байна. Хүүхдүүд ээж, аавынхаа юу хийж байгааг сайн хардаг. Архидалт баярын үеэр ихэсдэг. Цагаан сарын билэгдийн өдрүүд согтуу баяр болж хувирдаг. Иймд энэ бүхнийг хүүхдүүд хараад ингэж болдог юм байна гэж харах вий гэдэгт санаа зовж байна. Архинаас болж маш олон хүүхэд өнчирч байна, маш олон хүүхэд ядууралд өртөж байна, гудамжинд гарч байна. Иймд архины эсрэг бүгдээрээ тууштай тэмцэх хэрэгтэй” гэдгийг уриаллаа.

х

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ