“Korean Air” компанийн захирал ял авлаа

img

Өмнөд Солонгосын “Korean Air” компанийн үйлчилгээ хариуцсан дэд захирал Чо Хьн Аныг шүүхээс Агаарын тээврийн аюулгүй байдлын хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж, нэг жилийн хорих ялаар шийтгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

б

Чо Хьн Ан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард онгоцны үйлчлэгчийг “Macadamia” гэх самрыг тавганд хийлгүй ууттай нь авчирсныг нь буруутгаж, түүнийг онгоцноос буухыг шаардаж, үймээн дэгдээсэн юм. Энэхүү хэргийн улмаас онгоц очих ёстой цагаасаа 11 минутаар хоцорсон билээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Чо Хьн Ан онгоцны үйлчлэгчтэй муухай харьцснаас гадна бүдүүлэг үг хэрэглэж, зорчигчдод саад учруулсан” гэжээ. Өнгөрсөн сарын эхээр тэрбээр дэд захирлын албан тушаалыг хүлээлгэн өгсөн билээ.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haha:
manaid esregeeree: bi ugaasaa l hotsordiishd tegeed yuu gej .. mayagiin
2015-02-14
зочин:
ямар ард түмэн байна яг тийм засаг төр байдаг. бид өөрсдөө ёс суртахуунтай ,хариуцлагаа ухамсарлаж, буруугаа хүлээж чаддаг болсон тэр цагт манайд ийм төр засаг тогтох болно.одоо бол бид дандаа бу*ас бурууг хайж,өөрийнхөө уул шиг дутагдлыг үгүйсгэж өрөөлийн чимх төдий гэмийг дөвийлгөж,мөнгө,эрх мэдлийн төлөө эх орноо зараад бэлэн л байдаг байх аа. манай засаг төр бол бид өөрсдөө юм. толинд өөрийгөө хараад муугаа мэдэх эвгүй байх нь мэдээж.
2015-02-13
зочин:
монголд хэзээ ийм хариуцлагын тогтолцоо бий болох юм болдоо !!!!!!
2015-02-13
зочин:
манай дарга нар ийм ухамсартай болдог болтугай
2015-02-13
zochin:
“korean air” компанийн захирал ял авлаа ... худал бичих юмаа. охин нь нэг жилийн ял авсан ш дээ. шар хэвлэлийнхэн бүтэхгүй ээ...
2015-02-13
зочин:
хөгжилтэй улс сайхан юмаа, мөнгөтэй эрх мэдэлтэй гэхгүйгээр хуулийн дагуу шийтгэж чадаж байна. энэ майжигаас мөнгөний бараа харчихаад хамарт нь * түрхчихсэн юм шиг болдог олон хүүхэн сургамж авах болтугай.
2015-02-13
зочин:
манайд бол шууд л шудрага ёс, хүний эрх, ардчилал, өөр юу байдаг билээ дээ аа тийм хөөрхий энэ бүсгүйг яхана вэ дээ, сүртэй шдээ, за тэгээ л биз дээ гм өөр юу гэх болооо, ямар ч л байсан хоригдох нь битгий хэл шүүхээр ч орохгүй байхаа даа
2015-02-13
zochin:
энэ майжиг 1 жилийн дотор амьдралыг ухаарах боловуу шоронд тансагласаар байгаал гарч ирвэл хэцүү дээ
2015-02-13