Нил Патрик “Оскар”-ыг хөтөлнө
Энэ сарын 22-нд зохион байгуулагдах 87 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг хөтлөгч Нил Патрик Харрис хөтлөн явуулахаар боллоо. Тэрбээр өчигдөр худалдаанд гарсан “Entertainment Weekly” сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ.
ө
Хөтлөгч сэтгүүлийн нүүр хуудаст “Оскарын” баримлын адил алтан шаргал өнгөөр нүүрээ буудаж, зургаа авахуулсан байна. Нил твиттертээ “Оскар”-ыг хөтлөн явуулах онцгой эрхийг надад олгов. Би шоу бизнесийн салбарт 15 жилийн турш ажиллаж байна. Тиймээс миний ур чадварыг дутуу үнэлэх хэрэггүй” гэж жиргэжээ. Тэрбээр өнгөрсөн оны “Грэмми”-ийн наадмыг хөтөлсөн билээ.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ