БНТУ-ын Истанбул хотноо Монгол Улсын хоёр иргэн усанд осолдож нас барсан. Эдгээр иргэн нь П.Бат-Эрдэнийн хүү С болон Хууль зүйн сайд Д.Дорлигжавын охин С нар байсан гэх мэдээлэл манай улсын болон гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байна.
б
Энэ тухай Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд дарга Б.Болдоос тодруулахад “Анкарад байгаа манай улсын Элчин сайдын яам, Истанбулд суугаа Ерөнхий консулын газраас энэ тухай мэдээлэл ирүүлсэн. Ар гэрийнхэнд нь шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байгаа. Монгол Улсын хоёр иргэн усанд осолдож нас барсан. Бид ар гэрийнхэнийх нь зөвшөөрөлгүйгээр хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг бусдад өгөх боломжгүй” гэлээ.
б
Мөн тухайн улсын цагдаагийн байгууллага уг осол гадны нөлөөтэй эсвэл золгүй осол байсан эсэхийг шалгаж байгаа гэж мэдээлэв.
б
Б.Буд