Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтнүүдийг цаазлаагүй байна

img

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд Малайзад амь насаа алдсан хэрэг гарч байсан. Энэ оны нэгдүгээр сард Малайзын дээд шүүхээс Ш.Алтантуяагийн амь насыг хохироосон Малайзын цагдаагийн ажилтан А.Хадри, С.А.Умар нарт цаазаар авах ял оногдуулсан тухай "www.themalaymailonline.com" сайтад мэдээлж байсан билээ.

б

Тэгвэл энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газраас лавлахад “Малайзын дээд шатны шүүхээс цаазаар авах ялыг хэвээр үлдээх тухай шийдвэр гарсан байгаа. Харин цаазын ялыг гүйцэтгэсэн эсэх талаар мэдээлэл одоохондоо бидэнд ирээгүй байна. Гэмт этгээдүүдийн нэг нь Австралийн цагаачлалын албанд саатуулагдсан байгаа шүү дээ. Уг иргэнийг Австралийн талаас хүлээлгэж өгөх үгүй нь тодорхойгүй байгаа” гэв.

ы

 

Б.Буд

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ